Японд Жолооны Үнэмлэх Солиулсан минь...
Юуны өмнө миний блогийг сонирхон уншиж байгаа танд талархаж байгаагаа илэрхийлж байна... Нэг найз маань намайг ямар ч хамаагүй блог бич гэж зөвлөсний дагуу би ямар ч хамаагүй блог бичье гэж аль дээрээс бодсон боловч ямар сэдвээр бичихээ мэдэхгүй байсаар өдийг хүргэчлээ. Тэгээд саяхан өөртөө тохиолдсон юмыг бусаддаа сургамж болгож бичвал зүгээр юм болуу гээд энэ блогийг бичихээр зориг шулуудлаа. Тухлан сууж таалан болгооно уу! Гарчигнаас нь хараад юуны тухай бичих гэж байгааг минь таасан байх гэж бодож байна. Японд Монгол Улсын жолооны үнэмлэхээ яаж солиулах, ямар шалгалт өгдөг, шалгалтаа яаж олон дахин өгч мөнгөө үрэлгүй давах талаар зөвлөгөө маягийн юм бичье гэж оролдлоо ямар болсон талаар та бүхэн сэтгэгдлээ хуваалцаарай. За олон юм нуршилгүй шууд гол сэдэв рүүгээ оръё доо. Япон гэдэг оронд ирээд жил шахуу болвоо. Тэгээд ийш тийшээ гарах гэхээр над шиг жижигхэн хотод амьдарч байгаа хүнд машингүй бол хөлгүйтэй л адил гэдгийг ойлголоо. Тэр тусмаа нялх хүүхэдтэй бол бүр ч хэрэгтэй эд юм...