Posts

Showing posts from July, 2009

Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа найз нартаа хандаж хэлэхэд...

Багадаа би их хөдөлгөөнтэй хүүхэд байж дээ. Гадаа их тоглох дуртай байж. Сагс тоглох бүр ч дуртай байсан даа. Одоо хааяа л нэг тоглох юм. Удахгүй сургуулиа төгсчүүл нутагтаа харина даа гэж. Монгол орон минь сайхан шүү тиймээ... Би хүүхэд байхдаа арай нэг юм ухаарахтай болсон цагаас эхэлж гадаадад явж сурах сонирхолтой болж билээ. Арга ч үгүй биз дээ хүн л болсон хойно дэлхий ертөнцтэй танилцахыг хүсэлгүй яахав. Одоо ч тэгэх шаардлага алга. Интернет гэж гайхалтай зүйлийн ачаар бид эх дэлхийгээ алган дээрээ тавьсан мэт л харж чадахаар болж дээ. Ер нь ямар хүмүүс гадаадад явж сурдаг юм бэ? Тэдний хэд нь эргэж ирдэг юм болоо? Миний ажиглаж байгаагаар мөнгөтэй л биш бол гадаадад явахын тулд үеийнхнээсээ арай дөнгүүр толгойтой байх ёстой гэж ойлгоод байгаа. Энэ бараг үнэн байх. Би нээх дөнгүүр нь биш болохоор нилээн хожуу, арай хийж нэг юм гадаадад сая хөл тавьж байгаа маань энэ л дээ. Гадаадад амьдарч ажиллаж байгаа найзууддаа уриалахад, гадаад оронд сайхан байж болноо, агаар нь Улаанбаатар...

Дром Дээр Шалгалт өгөх...

Image
Энэ бичлэгийг уншихаас өмнө өмнөх бичлэгийг уншсан гэж найдаж байна. Учир нь энд шалгат өгөх талаар маш дэлгэрэнгүй бичсэн байгаа ба жаахан нуршуу санагдаж магадгүй гэж анхааруулж байна. ... Анхны өдөр өглөө эртлэн босч шалгалт өгөх газартаа очлоо. Шууд 2 давхарт нь гараад баруун эргээд явахаар "Foreign Lecense ..." гээд бичцэн байгаа. Тэгсэн анх ирж байгаа хүмүүсийг бүртгэдэг газар нь 10:30 аас онгойдог байсан болохоор жаахан хүлээх хэрэг гарав. Хүлээх явцдаа хүмүүс яаж шалгалт өгч байгааг харж болдог газар очиж жаал сонирхож зогсов. Цаг нь болонгуут бичиг баримтаа шалгуулахаар орооод явчихав. Тэнд шалгаж байгаа 3 хүнийхээ дарга нь болтой нэг залуу Япон хүний найрсаг үйлчилгээгээр урд бөхөлзөж, яах ёстойг нэгд нэгэнгүй тайлбарлаж өгөв. Шалгаж дуусаад бичиг баримт энэ тэр зөрчилгүй гэж үзвэл үдээс хойш 13:00 цагаас шалгалт өг гэж хэлнэ. Тэрнээс өмнө 11:45 - 12:45 хооронд шалгалт өгөх Дром нь(дром гэхээсээ илүү жинхэнэ хотын зам л гэсэн үг) онгойдог юм байна лээ. Тэр рүү нь б...