Дром Дээр Шалгалт өгөх...

Энэ бичлэгийг уншихаас өмнө өмнөх бичлэгийг уншсан гэж найдаж байна. Учир нь энд шалгат өгөх талаар маш дэлгэрэнгүй бичсэн байгаа ба жаахан нуршуу санагдаж магадгүй гэж анхааруулж байна.
...
Анхны өдөр өглөө эртлэн босч шалгалт өгөх газартаа очлоо. Шууд 2 давхарт нь гараад баруун эргээд явахаар "Foreign Lecense ..." гээд бичцэн байгаа. Тэгсэн анх ирж байгаа хүмүүсийг бүртгэдэг газар нь 10:30 аас онгойдог байсан болохоор жаахан хүлээх хэрэг гарав. Хүлээх явцдаа хүмүүс яаж шалгалт өгч байгааг харж болдог газар очиж жаал сонирхож зогсов. Цаг нь болонгуут бичиг баримтаа шалгуулахаар орооод явчихав. Тэнд шалгаж байгаа 3 хүнийхээ дарга нь болтой нэг залуу Япон хүний найрсаг үйлчилгээгээр урд бөхөлзөж, яах ёстойг нэгд нэгэнгүй тайлбарлаж өгөв. Шалгаж дуусаад бичиг баримт энэ тэр зөрчилгүй гэж үзвэл үдээс хойш 13:00 цагаас шалгалт өг гэж хэлнэ. Тэрнээс өмнө 11:45 - 12:45 хооронд шалгалт өгөх Дром нь(дром гэхээсээ илүү жинхэнэ хотын зам л гэсэн үг) онгойдог юм байна лээ. Тэр рүү нь буугаад явах маршрутаа явганаар заавал явж үзээрэй гэж зөвлөх байна. Явах маршрутын хувьд миний өгсөн газар ганцхан маршруттай байсан болохоор амар байсан.(Зураг дээр явах маршрутыг сумаар заасан байгаа)
Урд нь Японд жолооны шалгалт өгч байсан хүмүүсийг сонсож байсан чинь дандаа 3-аас дээш унасан гэцгээж байлаа. Эхнийхээрээ тэнцэж байсан хүмүүс байж магадгүй л дээ гэхдээ надтай таарсан хүмүүс дундажаар 4 юмуу 5 өгч байж тэнцсэн байв. Би хүмүүсийн унасан шалтгаануудыг нэгд нэгэнгүй сонсож авсан, шалгалтын талаар ерөнхий төсөөлөл авсан, хажуугаар нь интернетээс олсон нэг хүний англиар бичсэн Зааврыг уншчихсан(Канагава Кэнд шалгалт өгснөө маш дэлгэрэнгүй бичсэн), жолооны шалгалт өгөхөд бэлтгэдэг Японы нэг сайтыг үзээд дүрэм энэ тэрээ бөглөөд үзчихсэн(тун зүгээр сайт шүү, ороод тэмдэг эд нарыг нь харчуул зүгээр), өөрийгөө хангалттай мэдээлэл цуглуулсан гэдэгтээ бат итгэлтэй байлаа гэж.
Тэгээд ер нь 1-ээрээ л тэнцье гэсэн бодол төрж, 2002 онд жолооч болоод тэрнээс хойш 7 жил гаруй тасралгүй биш юм гэхэд хааяа хааяа машин барьчдаг байсан хүний хувьд ер нь гайгүй болчмоор юм шиг санагдсан юм.

Материалаа шалгуулсны дараа доор байдаг гуанзанд хоол гялс идчээд 11:45 болонгуут нь нөгөө дром руугаа буугаад явах маршрутаараа явган алхлав. Өөрийгөө яг машин унаад явж байна гэж төсөөлөөд яваад үзүүл арай дөхөмтэй юм байна лээ.
Өдөр 13:00 цагаас оч гэсэн газар нь буюу 1 давхрын 1,2-р хаалганы тэнд зогсож байв. Тэр хавиар дандаа миний өрөөсөн гутлууд анх удаа шалгалт өгөх гэж байгаа гадаадууд зогсож байв.
Өрөөнд орорнгуут бичиг баримтыг үзсэний дараа нүдний харааг шалгана. Хараа шалгадаг нэг аппарат руу харуулаад маш хурдан шалгадаг юм байна лээ. Нүдний шил зүүдэг хүн бол шилээ авч очихоо мартуузай.
Хараагаа шалгуулсны дараа бичгийн шалгалт авна. Ямар хэл дээр өгөх вэ гэж асуудаг юм байна лээ, англи гэж хэлээд англи хэл дээр өгсөн. Бичгийн шалгалт нь их энгийн бөгөөд амархан шалгалт байсан. Урд нь интернет сайт дээрээс бөглөж байсан асуултуудтай яг адилхан байсан болохоор төвөггүй байсан. Тэнд өгч байсан хүмүүс бүгд тэнцсэн байхаа даа.
За одоо хамгийн сүүлчийн бөгөөд төвөгтэй шалгалт болох жолооны шалгалт үлдлээ дээ.
Миний хувьд би шууд анхныхаараа тэнцэнэ гээд дэндүү хичээсэн үү, эсүүл өглөөнөөс хойш шалгалт өгөх гэж байна гэж бодсоор жаахан нервтсэн байх гэж бодоод байгаан. Ямар ч гэсэн эхний шалгалтандаа нилээн сандарсан.
Бичгийн шалгалтанд тэцсэн хүмүүсийг цуглуулаад дээш нь дагуулаад гарна даа. Нэг, нэг дугаар тараагаад тэрнийхээ дарааллаар дуудна.
За намайг ч дуудлаа даа хөөрхий...(Дээр байгаа дромны зургийг хараад миний тайлбарлахыг харьцуулж явбал ойлгоход илүү дөхөмтэй байх).

Шалгалт авдаг машинууд нь дандаа Японы таксинд явдаг Тоёта Краун болон тэрэнтэй төстэй урт, том машинууд байдаг юм байна лээ. Урд нь интернетээс уншиж байсан зөвлөгөөн дээр маш аажуухан явбал зүгээр гэж бичсэн байсан. Нээрээ ч аажуухан явах нь зүгээр, угаасаа хурдлаад байх газар ч байхгүй ойр ойрхон эргэлтүүд байгаа болохоор хурдлах шанс ганцхан газар л гарна.

Гайкокумэнкио гэдэг нь бодуул гадаадын үнэмлэхээ солиулж байгааг л хэлж байгаа юм шиг байгаан. Би автомат ангиллаар өгч байсан болохоор Гайкокүмэнкио Автомачиккү гээд чиний дугаарыг дуудсан. Очингуут чинь доошоо буугаад тэд дэх машин дээр очиж шалгалтаа өг гэж хэлнэ. Машинууд нь газар зоолттой дугааруудын харалдаа зогсож байна. Очингуут чинь эхлээд чамайг хойд сандал дээр суулгана. Чиний өмнөх хүн шалгалтаа өгнө гэсэн үг. Энэ үед замаа бас давхар хараад авбал зүгээр шүү.
Шалгалт гэж битгий бод. Зүгээр чи хажуудаа хүмүүс суулгаад явж байна гэж бодоод л зүгээр маш хянамгай л явбах хэрэгтэй. Миний хувьд эхний шалгалтан дээр нилээн сандраад толь моль руугаа харахдаа дотор нь юу байгааг харахгүй харах ёстой гэсэн байдлаар хараад байсан. Тэхээр гол нь сандрах хэрэггүй.
Зурган дээр "S" -ээр тэмдэглэсэн газраас шалгалт эхэлнэ. За одоо суу гэж хэлэнгүүт нь машин сайн харж байгаад ороод суучих. Хаалгаа хаахдаа бас хүн гараа хавчуулахаас болгоомжилж эргэж нэг хараарай. Жолооны ард суунгуутаа цагдаад бичиг баримтаа бас дугаартай картаа өгнө. Цагдаа бичиг баримтыг чинь үзэж байх хооронд бэлтгэлээ хангаарай. Хамгийн түрүүнд өөрөө хамгаалах бүсээ бүслээрэй, дараа нь ард сууж байгаа хүнийг бүсээ хийхийг анхааруулаарай. Дараа нь суудлаа өөртөө тааруул, арын буюу голын толь, 2 хажуугийн толио тааруул. Зарим машины гар тоормос нь хөл тоормосны педалны хажууд, хөлд байдаг юм байна лээ, тэрийг мөн шалгавал зүгээр. Бэлтгэлээ хангасны дараа цагдаадаа бэлтгэлээ хийчлээ гэж хэлээрэй(жүмби дэкимашита). Цагдаа тэгэнгүүт одоо эхэл гэж хэлнэ. Одоо хөдөлгүүрээ асаагаад тормос дээрээ гишгэж байгаад араагаа D дээр нь тавиарай(автомат машины хувьд шүү). Гар(хажуугийн) тормосоо салгасны дараа баруун дохиогоо өгөөд голын толиндоо харна, баруун хажуугийн толиндоо харна, баруун мөрөн дээгүүрээ толгойгоо эргүүлж хараарай. Харахдаа бүр сайн хараарай яг жинхэнэ замын хөдөлгөөнд орж байна гэж бодоод, тэхгүй зөвхөн нүдээ хөдөлгөөд харсан болоод өнгөрвөл цагдаа чинь харж байна гэж мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ бас цагдаадаа харж байгаагаа мэдэгдүүлэх гэж байна гээд удаан ширтээд байх хэрэггүй. Яг замын хөдөлгөөнд орохдоо яаж хардаг вэ тэрэн шигээ л байгаарай. Дохио өгч эргэлт хийх, эгнээгээ өөрчлөх бүртээ энэ 3 ийг ягштал хийх хэрэгтэй(дохио өглөө... 1(арын толь), 2(хажуугийн толь), 3(толгойгоо эргүүлнэ)... гээд сургуулилалт хийгээд байвал сурчихдаг юм байна лээ. Дараа нь ч гэсэн ер нь хэрэгтэй). Тэгэхгүй бол чи хэзээ ч тэнцэхгүй гэж мэдээрэй. Ингэж харсны дараа үрүүлээ эргүүлээд тормосноос хөлөө авангуут машин чинь өөрөө хөдлөөд ирнэ. Тэгэнгүүт нь аажуухан хазан дээрээ гишгээд яваарай.
Явуут дунд шалгалт авч буй цагдаа хаашаа явахыг зааж өгнө. Жишээ нь 3 дугаартай уулзвараар зүүн эргэ гэдэг ч юмуу. Эсвэл гарцаар баруун эргээрэй. Эдгээр командыг японоор хэлэх учраас ойр зуурын япон хэлтэй байхад дажгүй ойлгочино.
Хөдлөөд жаахан явангуутаа машинууд зогсдог хэсгээс гарна гэсэн үг. Зогсдог хэсгийн төгсгөлд ирэнгүүт баруун эргэх дохиогоо өгөөд дунд толио шалгаад, баруун хажуугийн толио шалгаад, баруун мөрөн дээгүүрээ толгойгоо эргүүлж хоошоо харсны дараа яльгүй баруун эргэнэ. Миний хувьд хамгийн гадна талын эгнээнээс хөдөлсөн. Тэрний дотор талд бас нэг эгнээ байгаа ба тэндээс том, жижиг машинууд болон мотоциклоор шалгалт өгч байгаа хүмүүс гарч ирж магадгүй учраас болгоомжлох хэрэгтэй. Зогсдог хэсгээс гараад яг дром руугаа ордог хэсэг дээр зогсож байна гэсэн үг. Хурдаа хасаад тоормос дээрээ гишгээд зүүн дохиогоо өгөөд баруун талаас машин ирж байгаа үгүйг сайн харж байгаад зам руугаа эргээд орно.
Сумаар заасны дагуу явах замууд нь бүгд 2 урсгалтай байгаа. Зарим газраа 1 эгнээтэй, зарим газраа 2 эгнээтэй байгаа. Японы авто замын хөдөлгөөн зүүн гарын дүрэмтэй учраас ер нь хэдэн ч эгнээтэй замд явж байсан зүүн талын эгнээгээ барьж явах ёстой гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл 1 эгнээтэй замд ч явж байсан зүүн талдаа шахаж явбал зүгээр шүү. Хэрвээ голлоод явахын бол зүүн эргэх тохиолдолд зүүн тал руугаа шахах хэрэг гарна. Зүүн талдаа байнга шахаад явбал зөвхөн баруун эргэх үедээ л баруун тал руугаа шахна гэсэн үг. Тэхээр нэг үйлдэл ч гэсэн хэмнэгдэж байгаа биз.
За дромынхоо замд оронгуут цагдаа 3 номероор баруун эргээрэй гэж хэлнэ. Зурган дээр ч гэсэн сумаар тэгэж заасан байгаа. Шалгалт өгч байх явцад цагдаа байнга хаашаа явахыг зааж өгнө. Цагдаагийн засныг буруу сонсох юмуу хэтэрчихвэл санаа зовсны хэрэггүй. Цагдаагаасаа хаашаа явахаа асуугаад яваарай.
Дээр хэлсэнчлэн зам руу орсон л бол шууд зүүн гар талаа шахаад яваарай. Дэндүү шахаад цагаан шугамаа дайрч болохгүй.
Японд барьдаг дүрэмний хамгийн чухал дүрэм нь уулзвараар эргэхийн өмнө 30 метрийн өмнө эгнээ байраа эзэлсэн байх ёстой. Энэ дүрмээ хамгийн түрүүнд барьдаг юм байна лээ. Тэхээр 3 номерын уулзвараас 30 метрийн өмнө эгнээгээ эзлэх ёстой гэхээр 1 номерийн уулзвар өнгөрөнгүүт хурдаа бага зэрэг хасаад баруун дохиогоо өгөөд дунд толь руугаа хараад, баруун хажуугийн толь руугаа хараад, толгойгоо баруун мөрөн дээгүүрээ эргүүлж харна. Ингэсний дараа эгнээний баруун тал руу шугам хүртэл шахаарай. Шугам давж болохгүй шүү тэгүүл эсрэг урсгал руу орчихно. Баруун тал руу шахсаны дараа аажуухан очоод 3 гэсэн уулзвар дээр зогсоорой. Энэ үед дохио баруун тийшээ өгсөн хэвээрээ байна. Зогссоны дараа дахин дунд толь, ба/хажуугийн толь, баруун мөрөн дээгүүрээ толгойгоо эргүүлж хойд талаа хараад мөн эсрэг урсгалаас ирж байгаа машиныг шалгасны дараа эргээд орчихно.
Эргэж орсны дараа өмнө хэлсэнчлэн зүүн гар талдаа шахаад яваарай. Эргэнгүүт цагдаа 35 аар баруун эргээд Кранк руу ороорой гэж хэлнэ. Кранк гэдэг нь нарийхан мөртлөө дотроо зүүн, баруун тийш эргэлттэй(ямар хэлбэрийн ч гэмээр юм бэ дээ шатны гишгүүр шиг гэхиймүү хэхэ) хэсэг байгаа. 35 номерийн Кранк нь эзлэгдсэн байвал 34 рүү заримдаа оруулах тохиолдол байна. Тиймээс цагдаа хэд гэж хэлснийг сайн сонсож байх хэрэгтэй. Кранк руу орохын наана 21 дугаартай уулзвараар нэвтэрнэ. Уулзвар дөнгөж гараад Кранк байгаа учраас уулзвараар гарсны дараа нөгөө 30 метрийн өмнө эгнээ байраа эзлэх ёстой гэсэн дүрмийг хэрэгжүүлэх зайгүй болчихно. Тиймээс уулзварын яг наана баруун дохиогоо өгөөд дунд толио шалгаад, баруун хажуугийн толио шалгаад, баруун мөрөн дээгүүрээ эргэж харсны дараа эгнээнийхээ баруун тал руу шахаарай. Өөрөөр хэлбэл 21 дугаартай уулзвараар гарахдаа баруун талдаа шахсан чигээрээ гарна гэсэн үг. Хэрэв 34 Кранк руу орох тохиолдолд 21 уулзвараар гарахдаа баруун дохиогоо өгөөд чигээрээ гарна гэсэн үг. Чи гайхаж магадгүй уулзвараар чигээрээ явах гэж байж баруун дохиогоо өгчихөөр өөдөөс бас баруун эргэх гэж байгаа машин намайг баруун эргэх гэж байна гэж бодоод баруун эргээд мөргөлдчиж магадгүй юм бишүү гэж. Энэ тохиолдолд цаад баруун эргэх гэж байгаа хүний буруу болно. Учир нь нөгөө 30 метрийн өмнө дохиогоо өгөх ёстой гэсэн дүрмээ нэгдүгээрт гэж үздэг юм байна лээ. Өөрөөр хэлбэл өөдөөс баруун эргэх гэж байгаа машин чамд зам тавьж өгөх ёстой л бол чамайг дохио өгсөн өгөөгүй хамаагүй эргэж явсны чинь дараа хөдлөх ёстой. Энэ тохиолдол яг эсрэгээрээ жаахан явж байгаад тохиолдоно.
21 уулзвараар гарахдаа хурдаа бага зэрэг хасаад машин энэ тэр байгаа үгүйг баруун, зүүн 2 талдаа шалгаад нэвтрээрэй.
Уулзвар нэвтэрсний дараа Кранк руу орохын өмнө очоод зогсчих. Баруун эргэх дохиогоо аль түрүүн уулзвараас өмнө өгцөн байгаа болохоор голын толио шалгаад, баруун хажуугийн толио шалгаад, баруун мөрөн дээгүүрээ толгойгоо эргүүлж хойд талаа шалгасны дараа өөдөөс ирэх машиныг шалгаад эргээд орчихно доо.
Кранк руу оронгуутаа маш аажуухан яваарай. Оронгуутаа баруу гар тал руугаа шахаарай. Тэгээд эргэлт болонгуут зүүн тийшээ ханатал дараад эргээрэй. Эргээд шууд зүүн гар тал руугаа шахаарай. Бараг шахаад л шууд баруун эргэж таарч байгаа. Шалгалт өгч байгаа машины хамар нь нилээн урт учраас урдуураа юм шүргэчих гээд байдгийн байна лээ. Гэхдээ машин сайн барьдаг хүнд бол гайгүй дээ. Кранкийн хажуу талаар хаалтнууд унжуулцан байгаа. Хэрэв тарийг шүргэвэл шалгалт дуусаа гэсэн үг. Урдаа хэт зай гаргавал хойд дугуйгаараа хашлага дайрах магадлалтай. Дайрвал бас л шалгалт дуусаа. Кранкаар явж байх хооронд цагдаа гарцаар баруун эргээрэй гэж хэлнэ. Кранкны гарцан дээр очиж зогсоод баруун дохиогоо өгөөд баруун зүүн тал руугаа шалгаад машин байхгүй бол 1, 2, 3 гэдгээ шалгаад(энийг хэзээ ч мартаж болохгүй) дахин баруун зүүн тийш шалавхан шалгачаад аюулгүй бол зам руугаа эргээд ороорой. Шууд зам руу оронгуут чинь гэрлэн дохио байгаа. Тийм учраас Кранкаас гарахдаа гэрлэн дохио хүлээгээд машин зогсож байвал хойно нь багтах үгүйгээ бас нягтлаарай. хойно нь багтахгүй шинжтэй байвал Кранкаасаа гаралгүй явтал нь хүлээж байгаарай(34 Кранкаас гарч байх үед гэрлэн дохио их ойрхон байдаг болохоор анхааруулж байгаан).
Зам руу эргэж ороод мэдээж зүүн гар талдаа шахна гэдгээ санаарай. Гэрлэн дохиогоо сайн харж байгаад уулзвараа нэвтрээрэй. Ногоон гэрэл асангуут 2 машин л гарч амжихаар юм байна лээ. Гялс шар асчихна. Хэрэв урд чинь машин зогсож байгаад хөдөлвөл цаг алдалгүйгээр гялс гарахгүй бол жаахан удвал шар асчиж магадгүй шүү. Хэрвээ зогсдог хөндлөн зураас өнгөрөөд уулзвар луу арай орж амжаагүй байхад чинь шар асчихвал шууд тоормос гишгээд хойд талаа сайн харж байгаад хөндлөн зураас өнгөртлөө ухраарай. Тэгэхгүй бол хэрэв цагдаа чинь тоормос гишгэчүүл бас шалгалт дуусаа. Би эхний шалгалт дээрээ ингэж унасан юм даа хөөрхий. Монголд бол уулзвар руу орж явж байхад шар асвал шууд нэвтэр гэдэг харин энд бол шараар хэзээ ч нэвтэрч болохгүй. Миний унасан шалтгаан нь би ногоон асангуут урд талын машин явангуут нь хөдлөөд хөндлөн шугамаа давчаад яг уулзвар руу орохын өмнө 2 тал руугаа шалгадаг баатар болж байж цаг алдцан юм. Тэгээд шар асаачихгүй юу хэхэ. Тийм юман дээр битгий цаг алдаарай. Гэхдээ ногоон асч байна гээд уулзвар руу хурдтай ороод хэрэггүй байх шүү болгоомжтой, 2 талаа шалгасхийгээд орвол зүгээр байх.
Улаан гэрэлтэй үед ногоон гэрэл хүлээж зогсохдоо монголд бол машиныхаа хамраар шугамаа таглаад зогсвол зүгээр гээд байдаг. Харин энд зам нь нарийхан учраас машиныхаа хамар дээгүүр шугамаа харах далд орох 2 ын хооронд байхаар зогсвол зүгээр гэж бодож байна. Өөрөөр хэлбэл зогс шугамнаасаа жаахан наана зогсоно гэсэн үг.
Гэрлэн дохио гарангуутаа цагдаа 2 номерийн уулзвараар чигээрээ яв гэж хэлнэ. Уулзварын наана баримжаагаар 30 метрийн өмнө зүүн гар эргэх дохиогоо өгөөд уулзварын яг наана очингуутаа зогсоод баруун зүүн тал руугаа машин ирж байгаа үгүйг шалгана. Дараа нь дунд толио шалгана, зүүн хажуугийн толио шалгана, зүүн мөрөн дээгүүрээ толгойгоо эргүүлж харна(дугуйтай хүн хажуугаар чинь ороод ирж магадгүй учраас ингэж шалгах хэрэгтэй гэж бодож байна). Ингэж шалгасны дараа дахин гялс 2 тийшээ зэрвэсхэн шалгачаад уулзвар руу зүүн эргээд ороорой. эргэхдээ зүүн талдаа их зай үлдээвэл бас зүүн талдаа шахсангүй энэ тэр гээд байдын байна лээ. Бас хамаагүй шахаж байж хашлага дайрч болохгүй. зүүн эргэнгүүт шууд дахиад зүүн эргэлт байгаа учраас удаан эргээрэй. Дахин зүүн эргэх дохиогоо өгөөд дунд толиндоо хойд талаа шалгаад, зүүн хажуугийн толио шалгаад, зүүн мөрөн дээгүүрээ эргэж хараад зүүн эргээд орчихно доо. Машин маань нилээн урт учраас энэ 1 дугаартай уулзвараар зүүн эргэхдээ өөдөөс баруун эргэх гээд зогсож байгаа мотоцикл юмуу машин байвал багтахгүй шүргэчиж магадгүй юм байна лээ. Тэхээр удаан эргээд орчих, тэгээд багтахгүй шинжтэй байвал зогсоод цаадахыгаа явангуут нь яваарай. Явахгүй байвал гараараа дохиж болно. Эргэсний дараа чигээрээ явахдаа мөн л зүүн гар талдаа шахаж явбал зүгээр шүү. Зураг дээр А үсгээр тэмдэглэсэн уулзвар бол үзэгдэх орчин хаягаарлагдсан мөртлөө гэрлэн дохио байхгүй уулзвар бөгөөд ийм уулзвар 2 байгаа. Энэ уулзвараар гарахдаа маш удаан болгоомжтой гарах ёстой. Уулзварт тулж очоод бараг зогсох шахуу хурдаа саагаад 2 тал руугаа болгоомжтой хараад жаахан урагшлаад дахиж шалгаад машин байхгүй байвал нэвтрээд гараарай. Дэндүү их хугацаа зарцуулах бас хэрэггүй шүү. А үсгээр тэмдэглэсэн уулзвараар гарахын өмнө цагдаа 50 юмуу 51-р зүүн эргэ гэж хэлнэ. Энэ нь S үсэг тойрдог хэсэг бөгөөд 50 нь эзлэгдсэн байвал 51 руу ордог. Мөн л 30 метрийн өмнө зүүн эргэх дохиогоо өгнө. Яг эргэх газраа очоод зогсонгуутаа дунд толиндд шалгаад, зүүн хажуугийн толиндоо шалгаад, зүүн мөрөн дээгүүрээ толгойгоо эргүүлж харсны дараа эргээд ороорой. S үсэг тойрч явахдаа хазан дээр гишгэлгүй өөрөөр нь явуулбал зүгээр. Хажуу талын толиндоо хойд дугуйгаараа хашлага дайрахаас сэргийлж хараарай. S-ээс гарангуут баруун эргэ гэж хэлнэ. Гарахаас өмнө дунд толио шалгаад, баруун хажуугийн толио шалгаад, баруун мөрөн дээгүүрээ эргэж харсны дараа яг гарахынхаа өмнө 2 тийшээ шалавхан шалгаад гараарай. Гарангуут тулсан уулзвараар(цүкиатари гэж санаж байна) зүүн эргэ гэж хэлнэ. Зураг дээр В үсгээр тэмдэглэсэн уулзвар байгаа. Уулзвар дээр зогс(томарэ) тэмдэг тавигдсан байгаа. Энэ тэмдэг байгаа тохиолдолд цагаан шугамны наана зогсоод, баруун зүүн тал руугаа сайн шалгаад, дунд толио шалгаад, зүүн хажуугийн толио шалгаад, зүүн мөрөн дээгүүрээ толгойгоо эргүүлж хараад, хөдлөхийн өмнө дахин 2 тийшээ шалавхан шалгасны дараа уулзвар руу эргээд ороорой. Хэрэв баруун талаас чинь хол ч байсан хамаагүй машин ирж байвал зогсож байгаад яваад өнгөрснийх нь дараа дахин шалгах үйлдлүүдээ хийгээд яваарай. Энд бас нэг юм хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ баруун талаас чинь машин ирж байна гэж бодоё, чи зам тавьж өгөөд зогсож байна. Тэгтэл нөгөө машин зүүн эргэх дохио буюу чиний гарч ирж байгаа зам руу орох дохио өгвөл битгий явах гэж яараарай. Би яарснаасаа болж унасан юм шүү. Машины хамар эргэж оросны дараа хөдөлж болно. Учир нь японы замууд ойр ойрхон зайтай байдаг учраас тэр машин чиний гарч ирсэн гарц руу биш тэрийг өнгөрөөд дараагийнх нь ойрхон гарц руу орох тохиолдолд нөгөө 30 метрийн өмнө дохиогоо өгөх ёстой гэдэг дүрмээ барихаар яг чиний гарч ирсэн уулзвар руу орох гэж байгаа юм шиг дохиогоо эрт өгөх шаардлагатай болдог юм байна лээ. Өөрөөр хэлбэл дохионд хууртагдаж болохгүй. Хамраа эргүүсний дараа эргэлээ гэж бодоорой.
За В дугаартай уулзвараар зүүн эргээд оронгуут 14 өөр зүүн эргэ гэж хэлнэ. 14 -ийн наана 15 гэсэн уулзвар байгаа энүүгээр хурдаа нээх хасалгүй болгоомжилсхийгээд өнгөрөөрэй. Өнгөрөнгүүтээ зүүн эргэх дохиогоо өгөөрэй. Мөн явган хүний гарц байгаа, явган хүн явна гэж бараг байхгүй гэхдээ 2 тийшээ хараад болгоомтой явах нь зүгээр. 14-р уулзвар дээр очоиж зогсоод дунд толио шалгаад, зүүн хажуугийн толио шалгаад, зүүн мөрөн дээгүүрээ эргэж хараад зүүн эргээд ороорой. Эргээд оронгуут зам 2 эгнээтэй өргөн зам байгаа. 1р буюу хамгийн зүүн талын эгнээгээр нь яваарай. Уулзвар тулангуут 4 -өөр баруун эргэ гэж хэлнэ. Наана нь гэлэн дохио байгаа. Гэрлэн дохиогоор мөн түрүүний адил болгоомжтой гарангуутаа хурдаа хасасхийгээд баруун дохиогоо өгөөрэй, дунд толиндоо хараад, баруун хажуугийн толиндоо хараад, баруун мөрөн дээгүүрээ эргэж хараад баруун буюу 2 р эгнэ рүүгээ ороорой. Учир нь баруун гар тийшээ эргэх учраас баруун талдаа шахах хэрэгтэй. Баруун эргэх дохиогоо өгсөн чигээрээ цагаан зураасны наана очиж зогсоод баруун зүүн тал руугаа шалгаад дунд толио шалгаад, баруун хажуугийн толио шалгаад, баруун мөрөн дээгүүрээ шалгаад дахин 2 тал руугаа шалавхан шалгаад баруун эргээрэй. Хэрэв зогсож байхад чинь зүүн талаас чинь машин юмуу мотоцикл зүүн эргэх гээд зогсож байвал өнгөрөөж байж явна гэдгээ санаарай. Тэнд явж байгаа машинууд адилхан шалгалт өгч байгаа машинууд учраас зарим нь явах юман дээр явахгүй зогсоод байж магадгүй. Ийм үед гараараа дохиод явсны дараа хөдөлсөн нь дээр. Нөгөө хүн чинь гараараа дохиж байвал болгоомжтой түрүүлээд орж болно.
Эргээд зүүн гар талдаа тасархай зураас хүртэл шахаарай. Тасархай зураасыг дайраад хэрэггүй. Тэгэнгүүт 8 дугаартай уулзвараар баруун эргэ гэж хэлнэ. 8 дугаартай уулзвараас баримжаагаар 30 метрийн өмнө баруун дохиогоо өгөөд эгнээнийхээ баруун тал руу шахаарай. Мөн л дохио өглөө дунд толио шалгалаа, баруун хажуугийн толио шалгалаа, баруун мөрөн дээгүүрээ эргэж хараад баруун тал руугаа шахна. Уулзварт тулж зогсонгуутаа дахин дунд толь, баруун хажуугийн толь, баруун мөрөө шалгаад өөдөөс машингүй байвал баруун эргээд уулзвар руу орчихно доо.
Эргэсний дараа зүүн гар талдаа шахаад чигээрээ жаахан явангуут 10 дугаартай мухар уулзвараар баруун эргээрэй гэж хэлнэ. Тэрний наана А үсгээр тэмдэглэсэн, дээр хэлж байсан үзэгдэх орчин хязгаарлагдсан уулзвар байгаа. Энэ уулзвараар мөн маш болгоомжтой, хурдаа хасаад гараарай. Уулзвар гарангуутаа баруун гар тал руугаа шахах үйлдэл хийгээрэй. Нөгөө л шалгах ёстой үйлдлүүдээ давтаж хийхээ бас мартав. Уулзвараар эргэхдээ мөн л шалгасны дараа баруун эргээрэй. Дээр өгүүлсэнчлэн энэ хэсэг бол энэ дромын хурд жаахан нэмэж болох ганцхан газар байгаа юм. Гэхдээ тэгтлээ их хурдлаад бас хэрэггүй. Уг нь энэ хэсгээр явахдаа 40 км/цаг -ийн хурдтай яв гэсэн тэмдэг байдаг юм билээ, гэвч энэ нь гадаад хүнд хамаагүй гэсэн. Нээх их хурдлаад хэрэггүй гэсэн шалтгаан нь шулуун замын төгсгөлд саад байгаа. Саадыг тойрохдоо мөн л эгнээ солиход яаж шалгах ёстой юмнуудаа шалгаад, саадаа тойрсны дараа буцаад эхний эгнээ рүүгээ орохдоо мөн адил шалгана гэдгийг санаарай. Саад тойрсны дараа буцаад анх ирсэн газраа очно. Ингэж явахдаа мөн л шалгахаа мартаж болохгүй, учир нь шалгалт дуусаагүй байгаа. Зураг дээр G үсгээр тэмдэглэсэн газар очингуут цагдаа тэд дэх дугаар дээр очиж зогс гэж хэлнэ. Дээрээ дугаартай шонгууд зоолттой байгаа тэр шонд машиныхаа хамгийн урд талын цэг гэж хэлж болох пампарыг харалдуулж зогсоорой. Зогссоны дараа араагаа Р дээр нь тавиад машинаа унтраагаад дууслаа(оваримашита) гэж хэлнэ. Ингэсний дараа цагдаа ОК гэж хэлэх юм бол тэнцлээ гэж ойлгоорой. Дамэ гэж хэлүүл тэнцээгүй гэж бодоорой.
За амжилт хүсье шууд нэгээрээ л тэнцээрэй...

Comments

  1. Японы Жолооны шалгалт өгөх хүмүүст тун хэрэгтэй мэдээлэл байна.

    ReplyDelete
  2. Ингэж тогтоосон гэхээр чи мөн олон унаж ээ дээ

    ReplyDelete
  3. тер намыв нь худалдаж авахгүйгээр дээрх сайтаас нь бэлдээд орвол яах бол

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Японд Жолооны Үнэмлэх Солиулсан минь...

Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа найз нартаа хандаж хэлэхэд...