Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа найз нартаа хандаж хэлэхэд...
Багадаа би их хөдөлгөөнтэй хүүхэд байж дээ. Гадаа их тоглох дуртай байж. Сагс тоглох бүр ч дуртай байсан даа. Одоо хааяа л нэг тоглох юм. Удахгүй сургуулиа төгсчүүл нутагтаа харина даа гэж. Монгол орон минь сайхан шүү тиймээ...
Би хүүхэд байхдаа арай нэг юм ухаарахтай болсон цагаас эхэлж гадаадад явж сурах сонирхолтой болж билээ. Арга ч үгүй биз дээ хүн л болсон хойно дэлхий ертөнцтэй танилцахыг хүсэлгүй яахав. Одоо ч тэгэх шаардлага алга. Интернет гэж гайхалтай зүйлийн ачаар бид эх дэлхийгээ алган дээрээ тавьсан мэт л харж чадахаар болж дээ.
Ер нь ямар хүмүүс гадаадад явж сурдаг юм бэ? Тэдний хэд нь эргэж ирдэг юм болоо?
Миний ажиглаж байгаагаар мөнгөтэй л биш бол гадаадад явахын тулд үеийнхнээсээ арай дөнгүүр толгойтой байх ёстой гэж ойлгоод байгаа. Энэ бараг үнэн байх. Би нээх дөнгүүр нь биш болохоор нилээн хожуу, арай хийж нэг юм гадаадад сая хөл тавьж байгаа маань энэ л дээ.
Гадаадад амьдарч ажиллаж байгаа найзууддаа уриалахад, гадаад оронд сайхан байж болноо, агаар нь Улаанбаатараас цэвэрхэн байж болно, амьдрахад аюулгүй байж болно, ажиллахад цалин ахиутай байж болно, хүмүүс нь найрсаг байж болно, хээл хахууль байдаггүй байж болноо...
Гэхдээ л эх орны чинь хаана нь ч хүрэхгүй шүү дээ гэдгийг л ойлгоорой. Эх орноо сайн сайхан болсных нь дараа очно гэж бодож байгаа бол та том эндүүрч байна. Таныг тэр сайхан цагийг хүлээх зуур эх орон чинь алга болчихсон байвал та яахын бэ? Бид ирээдүйнхээ төлөө, үр хүүхэд, ач гучийнхаа төлөө Өвөг дээдэс минь цусаа дуслуулж байж энэ хэвээр нь хадгалж үлдсэн энэ газар шороондоо эзэн нь байх ёстой хүмүүс шүү дээ. Бид бүгдээрээ хэцүүгээс халшраад гадагшаа зугтаагаад явчуул хэн эх оронд минь үлдхийн бэ? Үмхий хужаа нар уу? эсвэл?...
Бид бүгдээрээ нийлж байж эх орноо сайн сайхан болгож чадна гэдгийг Монгол хүн бүрт ойлгуулах нь хамгийн чухал байгаа юм.
Би Эх орондоо байхдаа гадаадад гарч үзэх юмсан, гоё хөгжилтэй оронд очиж амьдрах юмсан гэж их боддог байж дээ. Одоо дэлхийн хөгжилтэй орнуудын тоонд зүй ёсоор орох Япон гэж арал дээр ирчээд л би Эх орон минь ямар үнэ цэнэтэйг ойлгож байна.
Би Монгол хүмүүсийг хаашаа ч явахгүй эх орондоо л бай гэж хэлээгүй ээ. Гадаад улс руу бид нар явах ёстой, тэднээс суралцах ёстой, харин тэндээ суурьших ёсгүй л байхгүй юу даа!
Одоогийн Монголчуудын тэр дотроо залуу хүмүүсийн хамгийн муухай зан бол залхуурал, бэлэнчлэх сэтгэлгээ. Ээ дээ энэ л биднийг мөхөл рүү түлхэнэ шүү дээ.
Яг одоо Монголд ямар байгааг хүн болгон мэдэж байгаа...
Энэ бол түр зуурын л хэрэг. Хэрвээ бид бүгдээрээ санаа нийлээд, сэтгэл шулуудаад муу муухай бүхнийг арилгая гээд тэмцвэл бид хийж чадна шүү дээ үнэхээр...
Хэн нэгэн ухаантны хэлсэн үг санагдаж байна. Асуудал бол шийдлээ хүлээсэн боломж! гэж...
Монголд яг одоо юу хэрэгтэй байна вэ гэвэл та нар л хэрэгтэй байна. Гадаадад явж юм үзэж нүд тайлсан, үнэн худлыг ялгаж салгадаг болсон, амьдрал мөнгөн дээр тогтдоггүй, нэр төр гэж том юм байдгиймаа гэдгийг мэддэг болсон, Монголын ирээдүйг авч явах тэр цахиур хагалах толгойнууд л хэрэгтэй байна.
Монгол Орон Үүрд Оршиг !!!
Асуудал бол шийдлээ хүлээсэн боломж! -Гоё үг байна.
ReplyDelete