Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа найз нартаа хандаж хэлэхэд...
Багадаа би их хөдөлгөөнтэй хүүхэд байж дээ. Гадаа их тоглох дуртай байж. Сагс тоглох бүр ч дуртай байсан даа. Одоо хааяа л нэг тоглох юм. Удахгүй сургуулиа төгсчүүл нутагтаа харина даа гэж. Монгол орон минь сайхан шүү тиймээ... Би хүүхэд байхдаа арай нэг юм ухаарахтай болсон цагаас эхэлж гадаадад явж сурах сонирхолтой болж билээ. Арга ч үгүй биз дээ хүн л болсон хойно дэлхий ертөнцтэй танилцахыг хүсэлгүй яахав. Одоо ч тэгэх шаардлага алга. Интернет гэж гайхалтай зүйлийн ачаар бид эх дэлхийгээ алган дээрээ тавьсан мэт л харж чадахаар болж дээ. Ер нь ямар хүмүүс гадаадад явж сурдаг юм бэ? Тэдний хэд нь эргэж ирдэг юм болоо? Миний ажиглаж байгаагаар мөнгөтэй л биш бол гадаадад явахын тулд үеийнхнээсээ арай дөнгүүр толгойтой байх ёстой гэж ойлгоод байгаа. Энэ бараг үнэн байх. Би нээх дөнгүүр нь биш болохоор нилээн хожуу, арай хийж нэг юм гадаадад сая хөл тавьж байгаа маань энэ л дээ. Гадаадад амьдарч ажиллаж байгаа найзууддаа уриалахад, гадаад оронд сайхан байж болноо, агаар нь Улаанбаатар...